Манга бол урлаг, урлаг бол аниме
Would you like to react to this message? Create an account in a few clicks or log in to continue.

хошигнолууд

+9
heneggui
Итачи
[MS]Chojiro/hk/
KoNeKo
Sakura Blossom
!!
bi
kam
Учиха кагами
13 posters

Хуудас 3 (нийт 3) Previous  1, 2, 3

Go down

хошигнолууд - Page 3 Empty Re: хошигнолууд

Шинэ сэдэв оруулах by ♥toobin♥ Бям 5 сар 22, 2010 3:55 pm

Наруто Х\К-ны зураг авалт дубль 23
Найруулагч: За одоо бүгд байрандаа, эхэлье
#Забуза манан гаргана. Жүжигчид юу ч олж харахаа болино.
Сакура: Би чинь Саске-куны цогцосыг тэвэрч уйлах ёстой биз дээ
Найруулагч: Муу бака, зураг авалтын сүүлийн хэсэгт тэврэлдээрэй
Саске: Юу??? Хэн намайг тэвэрнэ гэнээ??? Тэр ягаан үст үү? Үгүй шүү... Үхсэн минь дээр.. Хаку, надад зүүнээсээ түр зээлдүүлээч..
Хаку: За. Бариад аваарай \ # шиднэ.. Хэсэг зуур өнгөрсний дараа#\ Яагаад чимээгүй болчвоо? Барьж авч чадсангүйюу?
#Битүү шархадсан Саске Наруто дээр унана
Наруто: Ааааааааааа!!! Чи муу г*м* !! Чи намайг өөр шигээ бодоо юу?
#Саске: Миний бие өөрөө л хөдөлчихлөө шүү дээ..
#Наруто: АААААА \дотор нь кьюби сэргэн Хакугийн хамаг толийн хагалж хаяна\#
Сакура: Яасан гэнээ??? Саске-кун!! \ сандран гүйж Хакуг мөргөнө\
Хаку: Ааааа! Ягаан заанууд тал талаас бүслэж байна!! \Сакураг түлхнэ\
Сакура хамаг эрчээр гүүрнээс гол руу унана
Хаку: Забуза-сан, энэ манан эрүүл мэндэд хортой биш биз дээ? Үүнээс болж хий юм харах уу?
Забуза: Тоглоод байгаа юм уу хаашаа юм? Энгийн л экологийн цэвэр манан бгааз дээ..
Сакура \живэнгээ\: Са..на..майг...ав..ав..рааааара..й!!
Найруулагч: Хүүе, нөгөөх чинь овоо жүжиглэх авьяас нь нээгдээ юу? Эсвэл нээрээ живээд бгаамуу? \духаа маажина\ Хүүе, хэн нэгэн нь ус руу ороод Харуног гаргаачээ
Наруто: За, би Сакура-чаныг аварна аа
Саске: Хэрэггүй л дээ
Наруто: Чи чинь ухаан алдчихаагүй байгаа юм уу?
Найруулагч: Тэр яах вэ. Наад Харуно чинь хамгийн сүүлд уйлах ёстой шүү дээ.
Саске: Хүсвэл би өөрөө ч баярласандаа уйлчихна. Жишээ нь Наруто уйлж болно шүү дээ. Тэ Наруто?
Наруто: Ягшдээ...
Саске: Тэг л дээ. Би чамайг раменд дааяа...
Наруто: За тэгвэл тохирлоо шүү. Тэгээд хэзээ юм?
Хаку: Нээрээ Наруто, Забуза сан саяхан намайг охин шиг гэж шоолоод.. Би бүр сормуусны будаг урстал гомдсийшдээ.. Чи л тэгэв дээ.. Бас # би чиний хогор найзыг алах шахлаа ш дээ.. #
Наруто: Зүгээр ээ. Дахиж хэд хэдэн удаа ч тэгж болно. Одоо зүүгээр биш кунайаар үзэх юм уу? #\Кунай барин Хаку руу ойртно\#
#Хаку: Уучлаарай#, Учиха.. Би нэг холхон зайнаас үзээдэхие.
Какаши: Би хэдий болтол энд чимээгүй зогсох юм бэ? Найруулагч гэж нэг тэнэг хүн хаа бна? Энэ мананд чинь миний номны ганц ч үсэг харагдахгүй байна ш дээ. #\Чидори асаан тал тал тийш тэмтэрнэ. Санмсаргүйгээр Хаку-г ононо\#
Забуза: Хатакэ, чи галзуураа юу?? Би одоо Хакугүйгээр яаж олон кинонд тоглох юм бэ? Түүнийг царайлаг болохоор бид 2т олон урилга ирдэг юм ш дээ...
Найруулагч: Энэ бүр бүтэхээ байлаа. Одоо хэн нэгэн нь Хаку-г эмнэлэгт хүргэж өг. Бас хэн нэгэн нь Харуно-г олж ир. Маргааш л үргэлжлүүлэхээс
Сакура:\аврагдсаныхаа дараа\: Э-э-э тий тий. Дараагийн удаа би гол руу орохгүй байж болох уу?
Найруулагч: Хааах, нээх унах хэрэгтэй байсан ч юм шиг. За ямар ч байсан шиппүүдэнд Нарутог 4 сүүлтэй болтол нь гүүрнээс унах хэрэг гарахгүй байх..
Наруто: Юу??? Би мэдээж киноны төлөө олон зүйл хийдэг л дээ. Гэхдээ сүүл ургуулахаас татгалзаж байна. \гүрийв\
Саске: Чм тэгээд ч эвэртэй юм байж, ямаа минэээ..
Наруто: Ааааа\ түс тас түмпэн шанага\

# тэмдэглэгдсэн нь засварлагааны үеэр хайчлагдаагүй үлдсэн хэсгүүд
♥toobin♥
♥toobin♥
Коноха Шиноби.
Коноха Шиноби.

Бичлэгийн тоо : 56
Бүртгүүлсэн : 2010-04-18
Нас : 27
Байрлал : Коноха тосгон

Эхэнд оч Go down

хошигнолууд - Page 3 Empty Re: хошигнолууд

Шинэ сэдэв оруулах by ♥toobin♥ Бям 5 сар 22, 2010 3:55 pm

АНБУ-гийн чухал даалгавар биелүүлж яваад ор сураггүй алга болсон Хатакэ Какашигийн цүнхнээс олсон баримтууд:

Хонгор, Какаши-сэнсей.
Өнөөдөр Цунадэ-сама бид нарыг дуудаад АНБУ-гийн даалгаварт явсан таньд өдөр болгон захиа бичих шаардлага тавьлаа. Наруто юу ч бичихгүй нтр гэсэн чинь Цунадэ-сама Гай багшийн багт иийм даалгавар өгснөө ярьлаа л даа. Ли ч яахав үнэн голоосоо багшдаа хайртай юм болохоороо өдөрт бараг 3-4 захий бичээд, харин Нэжи Тэнтэн 2 бултчихсан гэнэ л дээ. Тэгэхээр Хокагэ-сама тэднийг уул руу бугын дархан цаазат газар луу цөлчихсөн гэнэ лээ. Надад тийшээ явах ямар ч хүсэл алга. Тиим болохоор захиа бичих аядаж бна.
Тэгэхээр би Саске-кунд үнэртэй ус бэлэглэснийг санаж байна уу? Та шаринганаараа анзаараа байлгүй дээ. Тэгээд би өнөөдөр Саске-куныг бүхлээр нь үнэртэж үзсэн ч юу ч мэдэрсэнгүй. Тэр голчихсон юм болов уу? Та ямар ус хэрэглэдэг юм?
Хурдан буцаж ирээрэй, Сакура

Кака-сэнсэй
Та энэ захиархуу юмын уншина гэж би бодохгүй байна. Та чинь Эро-сэннины номыг уншаад завгүй байгаа биз.. Тийм болохоор таныг юу гэж нэрлэх нь миний дур. Угаасаа би нүд ирмэхиийн зуур Хокагэ болох юм чинь. Ха
Нээрээ, Сэнсэй, өнөөдөр Сакура Саске-малыг тойрч гүйгээд л, өдөөд л.. Тэгэхээр нь би бууж өгөхгүй гээд тэр 2-ыг тойроод л байлаа. Тэгсэн чинь Саске-мал зугатаах гээд мод руу авирчихсан. Намайг туу авирдаг гэдгиий золиг чинь мэдэж байхгүйюув Тэгэхээр нь би модыг нь цохиод хугалчихсан. Зөв биз дээ? Ямар ч байсан надад үргэлжлүүлэх зав алга, би явж Саске-малаас илүү
болохоор бэлдлээ.
Наруто Узумаки, 6 дахь Хокагэ.

Какаши-сэнсей.
Та ер нь яагаад явчихсан юм? Би чидоригоо илүү сайн болгох ёстой биз дээ? Би цаашаа юу хийх ёстой юм? Хурдан хариу бич
Бид нар энд хэвэндээ байгаа. Харин Сакура гэж нэг юм сургуулилт ч хийлгэхгүй нусаа татаад л. Ханиад хүрчихсэн юм бол эмнэлэг л явна биз дээ. Харин Наруто-тэнэг үр дүнтэй юм хийхийн оронд зүгээр л гүйгээдь тэгэхээр нь би яаж мод руу авирдгийг харуулсан чинв цаадах чинь модоо ч олж харахгүй, мөргөөд хугалчихсан гээд бод доо. Ёстой тэнэг. Ёр нь түүнд амьдрахын тулд Учиха гэр бүлд төрөх хэрэгтэй байж дээ. Гэхдээ нөгөө талаас үнэхээр тэгсэн бол тэр хэдийнээ Итачи-д алуулчихсан байсан байх биз. Ямар сайхан мөрөөдөл вэ. Ямартаа ч би Итачиг ална.Тийм болохоор хурдан буцаж ир.
Саске

Сэнсэй. Юу болсон гэж санана? Би өнөөдөр явж байсан чинь миний хажуугаар Ли багштайгаа өнгөрсөн. Тэгсэн чинь тэр 2оос миний Саскед өгсөн үнэртэй ус ханхалж байсан. Тэр 2 яг хулгайлчихсан биз. Тэгэхээр нь би төгс төлөвлөгөө боловсруулсан. Дахиж нэг шил ус аваад гоё боогоод Саске-куны гэрийн үүдэнд тавьчихлаа. Одоо өөрөө үүднийх нь дэрэгдэх бутанд нуугдаад тэр 2ыг үйлдэл дээр нь барих гээд хүлээж байна. Надад амжилт хүсээрэй.
Сакура
П\С: би баригдахгүйн тулд ногоон хувцас өмсчихсөн. Ли өөрийг нь дуурайж байна гээд бодчих вий дээ.

Кака. Би их яарч байна. Сакура-чан өглөөнөөс хойш модон дунд суугаад байна. Тэгэхээр нь би хойно нь нуугдчихлаа. Энэ бол Саске-малын байшин. Сакура Саскег манаж байгаа байх.. тэгээд тэр гарч ирэхээр нь би түүнд бууж өгөхгүйэ. Хэр удаан хүлээх бол? Саске яг л гахай шиг үд болтол унтдаг биз..
Бас та Эро-сэннины номыг их унших хэрэггүй шүү. Та түүнийг яаж номоо бичдэгийг мэдсэн бол хамт бичилцэх байсан биз.
Наруто
Какаши-сэнсей.
Миний сургуулилт улам л бүтэлгүй болсоор байна. Азаар Наруто Сакура 2 өнөөдөр ирээгүй болохоор би шившиг болохоос аврагдлаа. Та ер буцаж ир ээ. Тэр 2 ийм байдлаар улаан шоучид болох нь.
Саске

Какаши багшаа.
Би одоо эмнэлэгт байгаа. Өчигдөр юу болсныг ерөөсөө санахгүй байна. Хэн нэгэн нь миний занганд орох шиг болсон. Тэгэхээр нь би үсэрч гараад цохисон. Хэдийнээ харанхуй болчихсон байсан болохоор чухам хэнийг цохисоноо мэдэхгүй байна. Яанаа би Саске-куныг гэмтээчихээгүй биз дээ???
Сакура

Какаши сэнсэй
Би юу ч санахгүй байна. Өчигдөр Сакура модон дунд суугаад байна гэж хэлсэн тэ? Тэгээд сайн харсан чинь тэр Саскегийн үүдэнд байсан нэг боодолтой юмыг ширтээд л байсан. Тэгэхээр нь би баатар юм чинь аваад өгье гэж бодоод очтол хэн нэгэн нь намайг аймшигтай хүчтэй өшиглөөд. Би шууд 9н сүүлтээс чакра зээлж байгаад буцаагаад цохисон.
Ямартаа ч хурдан буцаж ирээрэй, Нарутоо
Ядаж байхад Саске-малыг өвдөхөөр алим арилгаж өгдөг Сакура энд алга. Ямар онцгүй юм бэ??

Хүүе, Какаши багшаа
Надад нэг муу совин төрөөд байна. Өчигдөр шөнө би гэртээ иртэл Наруто Сакура 2 аймшигтай гэмтчихсэн манай үүдэнд ухаангй хэвтэж байсан. Итачи Конохад эргэж ирсэн гэсэн үг үү? Би одоо байгаа чидоригоороо түүнийг алах гээд нэмэргүй шүү дээ. Хурдан ир. Эсвэл би Орочимару руу явлаа шүү.
Мартсанаас би үүдэндээ нэг жижигхэн хайрцагтай балиар үнэртэй шинэгн олсон. Энэ Итачигийн надад зориулсан хор уу? Би амсаж үзэж болохгүй ш дээ. Нарутод уулгачих уу? Эсвэл буцаагаад шуудангаар Итачи руу явуулахыг оролдох уу?
Саске

Дүгнэлт: Какаши Коноха руу буцсан бололтой
♥toobin♥
♥toobin♥
Коноха Шиноби.
Коноха Шиноби.

Бичлэгийн тоо : 56
Бүртгүүлсэн : 2010-04-18
Нас : 27
Байрлал : Коноха тосгон

Эхэнд оч Go down

хошигнолууд - Page 3 Empty Re: хошигнолууд

Шинэ сэдэв оруулах by ♥toobin♥ Бям 5 сар 22, 2010 3:56 pm

Akatsuki forever :m5:

Цунадэ Акацуки нарыг устгах өвөрмөц төлөвлөгөөгөө хурал дээр танилцуулахад, үүнийг нь нийтээрээ дэмжжээ.
Тэр шөнөдөө АНБУ нар бүлэглэлийн нууц оромжийг нь тойруулан тарнитай бичгүүдийг наалаа.

Маргааш өглөө нь
Итачи:
- Ямар сайхан өглөө вэ? Шувуунууд дуулаад, нүд сайн хараад, бие нэг л хөнгөн хирнээ хатуу... Хатуу??? – Итачи гараа барьж үзлээ.- Новш гэж... Сасори... Намайг өөрийнхөө хүүхэлдэйгээ болгох санаатай юм биз дээ? Алаад өгье л дөө
Сасори:
- Миний орыг хэн нэгэн нь соличихож, надад жижигдээд байна. Бас бие нэг л хэт зөөлөн, том. А-а-а-а, би хөгширч байна. Надад түр энэ 3 шүдтэй хадуурыг өгч байгаач, би үхмээр байна..- өөрийгөө цавчиж үзэснээ- А-а-а-а, би үхдэггүй хөгшин болчихож....
Дейдара:
- Миний нүд нэг л бишээ.. Юу ч харахгүй юм... БУМ – өрөөнийхөө хаалгыг дахиж мөргөлөө. – Бас нэг л толгой өвдөөд байх чинь...
Хидан:
- Энэ чинь ариун явдал мөн үү, Жясин-сама? Би өөртөө гар хүрч ч чадахгүй нь , зүгээр л биегүй болчихсон юм шиг...
Зэцү:
- Толгойлогч надад хайртай гэж мэдээд байсан юм аа.. Хар даа... Намайг унтаж байхад хаа сайгүй мөнгө шургуулчихаж... О, өмдөн дотор бас нэг багц... Хаааахаааа... Би Акацукигаас гарлаа.. Ийм их мөнгөтэй юм чинь.
Кисамэ:
- Миний бие өөрөө хөдлөөд нэг л бишэээ. Упс, дахиад л... одоо энэ 5 цогцос ч гэсэн хөдлөөд уналаа шүү дээ. Үгүй ээ... Би тэмцэнэ.
Какузу:
- А-а-а-а. Миний царай яг л загас шиг... Энэ шуналтайн хараал байх аа. Хараал идсэн ажил хийсээр байгаад бүр өнгө зүсээ алдчихаж..
Тоби:
- Миний шаринганы оронд ийм сонин яс ургачихаж.. Шаринганыг удааж болохгүй гэж мэдээд байсан юм аа. Бь одоо яанаа... Нүүрээр баахан хар цагаан будаг наалдчихаж..
Конан:
- Вау... Энэ туялзсан шаргал үсийг ээ. Энэ цэв цэнхэр нүдийг ээ. Пөөх би ийм олон амаараа хэдэн бандитай зэрэг үнсэлцэх бол... Хо-хо.. Ер нь Голливуд явдаг хэрэг ээ.
Пэйн:
- Нэгдүгээрт би охин болчихож... 2, 3,4,5,6-д яагаад миний нүүрэн дээр батга шавчаа вэ???

Ингэж ухаалаг Цунадэ Акацукиг тараасан юм даа.
- Итачи Сасориг алах орлдогоо үргэлжлүүлсээр
- Сасори өөрийгөө хядахыг оролдсоор
- Дейдараг Саске ална гэж хөөсөөр...
- Хидан шашиндаа итгэхээ больж
- Зецү саятан болж
- Кисамэ Нагатотой тэмцсээр
- Какузу далайн эрэг рүү нүүж
- Тоби нүдээ эмчлүүлэхээр шийдэж..
- Конан алдартай жүжигчин болж
- Пэйн батганаасаа айсандаа, бүх бижүүг хулгайгаар Цунадэд өгч, нүүрээ эмчлүүлэхээр болжээ.
♥toobin♥
♥toobin♥
Коноха Шиноби.
Коноха Шиноби.

Бичлэгийн тоо : 56
Бүртгүүлсэн : 2010-04-18
Нас : 27
Байрлал : Коноха тосгон

Эхэнд оч Go down

хошигнолууд - Page 3 Empty Re: хошигнолууд

Шинэ сэдэв оруулах by ♥toobin♥ Бям 5 сар 22, 2010 4:00 pm

Учиха Дон Жуан Фон Кихоттэ Саскегийн өдрийн тэмдэглэл.

Эхний тэмдэглэл.
Сүүлийн хэдэн жил ганцаардмал өшөө авагчийн дүрд тоглосон минь үр шим сайтай байгааг дахиад нэг давтаад хэлчихье. Охидууд надад бүр унадаг болчихож. Ялангуяа тэр Харуно. Түүн рүү ганц хараад л хөмсгөө зангидахад л хангалттай. Тэр шууд л сэтгэлд дулаахан юм хэлдэг.
За тэгэхээр, өнөөдөр юу болсон гэж санана. Нэгдүгээрт Харуно, Яманака 2 надаас болж уралдсан. \Зодолдоогүй нь бага зэрэг харамсалтай\. Бас \анхаарлын тэмдэг\ нөгөө цэнхэр нүдтэй шаргал үст зөрүүд ямаа чинь нэг мэдсэн чинь намайг ширтээд сууж байсан. Мэдээж аятайхан сэтгэгдэл төрсөн. Тэр ч гэсэн намайг анзаарсан бололтой. Тэгсэн чинь дараа нь бү-ү-ү-р сааак, тэр намайг үнсчихсэн. Би арай тэгнэ гэж бодоогүй л дээ. Гэхдээ нөгөө талаас хэн надаас татгалзах юм? За тээээр, охидуудаа, та нарыг цаг алдаж байх хоорондуур, хөвгүүд ажилдаа ороод байна шүү. Мэдээж тэд нар надад таалагддаггүй л дээ. Гэхдээ би яаж тэд нарт таалагдахгүй байж чадах юм? Би арай дэндүү гайхалтай.

Маргааш нь.
Яманака намайг болзоонд урьсан. Би ч мэдээж татгалзахгүй шүү дээ. Бас миний хамгийн хайртай номыг уншдаг залуутай танилцлаа. Үнэхээр хэцүү юм аа. Сав л хийвэл номны тухай ярьчих гээд. Би чинь хатуу шинобигийн имижтэй хүн шүү дээ.

Нөгөөдөр нь.
Яманака муу золиг болзоондоо ирдэггүй юм даа. Шөнөжингөө цэцэгний дэлгүүр дотор хүлээгээд сараанаас харшил аваад хамаг биеэр муухай юм туурчихлаа. Хоол идэх хүсэл байгаагүй болохоор аягатай будаагаа Нарутод өгчихсөн. Тэгсэн чинь нөгөө Ича-Ича залуу намайг шалгалтанд тэнцүүлчихсэн. Бодвол номныхоо хайртай хүмүүс л амжилтанд хүрдэг гэсэн хэсэгт очсон юм байлгүй дээ.
Бас Яманака надтай болзно гэж баярласандаа унтчихсан гэсэн. Тэгээд шөнөжингөө надтай хамт байна гэж зүүдэлсэн юм байх оо. Ямартаа ч анхны болзоо маань тохиолдсонгүй.

Маргааш нь.
Харуно надад хайраа илчилсэн. Дахиад. Имижнээсээ болоод тоогоогүй дүртэй л байлаа. Ягаан үс нь бага зэрэг эвгүй сэтгэгдэл төрүүлээд байдаг юм аа.

Хэдэн хоногийн дараа.
Нөгөө царай муутай Наруто чинь ойд Хакутай болзсон гэж байна. Энэ удаан аялал миний гоо үзэмжэнд огтхон ч сайнаар нөлөөлөхгүй байгаа бололтой. Юу гэсэн үг юм бэ? \нулимсны хатсан мөр\ Одоо тэр шаргал үстийг өөртөө татнаа.

Маргааш нь.
Нарутотой хамт өдөржингөө бэлтгэл хийлээ. Тэгээд буцаад явсан чинь нөгөө банди чинь ядарсан царайлаад надаас түшсэн. Цэвэр ялалт биш гэж үү? Осталависта, Хаку\ тоолж баршгүй олон анхаарлын тэмдэг\

Хэдэн хоногийн дараа.
Новш, би имижээ мартаад Нарутог аварчихсан гэнээ. Тэгсэн чинь нөгөөх чинь намайг хамгаалж Хакутай зодолдоод. 2 хүний хооронд яс хаях хичнээн сайхан гээч??? Даанч би тэр үед нь ухаангүй байлаа. Харж чадсангүй. Гэхдээ сэрэхэд Сакура надаас зүүгдчихсэн уйлж байсан. Тэр охин над шиг залууг хамгаалахын тулд хүчтэй болох хэрэгтэй гэдгээ ойлгосон байх аа.

4 хоногийн дараа.
Тэр том гүүрийн Нарутогийн нэрээр нэрлэчихсэн. Харж л байгаарай. Би том болоод 10н Саске гэдэг нэртэй гүүр бариулнаа.

Сарын дараа.
Нэг шалгалтанд орохоор болсон. Ямар учиртайг нь ойлгоогүй. Ямар ч байсан баахан охидууд тэнд байна гэсэн.
Бас Нэг өндөөр сонин үстэй охин харсан. Тэгсэн чинь түүнтэй хамт явж байсан улаан үстэй, том сав үүрсэн банди бүр уурлаад, нөгөөхийг чинь алж хядна ч гэнэ үү? Хардамтгай золиг вэ? Хүмүүс ер нь царай муутай болохоороо л бие биенийгээ харддаг ш дээ. Өөртөө итгэлгүй болохоороо.

Маргааш нь.
Тэр Тэнтэн гэгч охин намайг хараад байсан. Энэ ойгоос гарангуутаа түүнийг болзоонд уринаа. Тэгэхгүй бол тэр охиныг Нэжид алдаж магад. Казанова байх хичнээн хэцүүг ер нь хүмүүс мэддэг болов уу?

Гурван хоногийн дараа.
Сакураг хамгаалдаг жентельмэн царайлсан чинь могойнд хазуулаад халуурч хэвтлээ. Аягүй сонин могой байна лээ. 3-н шүдтэй. Нээрээ энэ шаллтны өмнө нэг сонин зэрлэг эгчийг харсан. Даанч нэрийг нь мартчихаж. Анко ч билүү?

3 хоногийн дараа.
Наймайг хазсан могой намайг дагаад байна гэнээ. Учрыг нь сайн олсонгүй. Гэхдээ тэр могой эмэгтэй юм шиг байна.

2 хоногийн дараа.
Эмнэлэгээсээ оргоод Тэнтэнийг болзоонд урьчихаад, номныхоо тухай ярилцахаар Какаши дээр очсон чинь нөгөөдөх чинь намайг дасгалжуулахаар болсон. Яагад гэдгийг нь ойлгосонгүй. Имижнээсээ болоод зөвшөөрлөө. Тэгж байсан чинь Яманака намайг хайж олоод бас болзоонд урьсан. Яанаа... Нарутогийн жутсуг сураад 2 болзоонд зэрэг явахаас өөр арга үлдсэнгүй.

Маргааш нь.
Нөгөө тэнэг Какаши чинь намайг ухаан алдтал дасгал хийлгүүлээд. Болзоонууддаа явж чадсангүй. 2 охин зэрэг намайг алах гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байх юм.

Нөгөөдөр нь.
Ха-ха-ха. Анког болзоонд урьчихсан. Зао? Орой 9өөс рамений газар.

Маргааш нь.
Яахооооооо\ олон тооны анхаарлын тэмдэг\ Анко намайг үнссэн. Үнссэн үнсээн дээ

Маргааш нь.
Анко намайг үнссэн

Маргааш нь.
Анко намайг дахиад үнссэн.

Маргааш нь.
Дахиад л...

Маргааш нь.
Хангалттай юм биш үү? Өөр охидууд гэж бас байдаг ш дээ. Уурласандаа Сакура, Ино, Тэнтэнийг гурвуулантай нь уулзахаар болсон.

Маргааш нь.
Ядарч үхлээ. Ино дахиад л ирээгүй. Шөнөжингөө ой дотор явлаа. Хөлдөж үхэх шахлаа. Шар шувуунууд улиад л.. Ганцаардсандаа амиа хорлох шахлаа.
Чононууд хажуугаар яваад л.. Өлсөж үхэх шахлаа. Гэхдээ би бардам болохоор бүх чононууд амьд үлдсээн.

Хэдэн хоногийн дараа.
Хэдэн хоног Тэмаригийн хойноос баахан гүйлээ. Салхи нь муухай хүчтэй юм аа. Нүд рүү элс ороод, нулимс гойжоод, царай алдаж байна шүү.

Нөгөөдөр нь.
Нөгөө сонин тэмцээн чинь болсон. Гаара эгчийгээ харамлаад, би түүнийг зодох гээд. Тэгсэн чинь гэнэт Тэмэри Гаараг аваад зугатдаг юм даа. Би яаж бууж өгөх юм? Тэгээд л хойноос нь гүйлээ. Тэгсэн чинь Тэмари өөрөө над руу дайрдаг юм байна. Тэр ч царайлаг шүү. Даанч би Гаараг дийлтэл намайг тоохгүй юм байх оо. Тэгээд л Гаараг хөөлөө. Баахан зодолдлоо. Азаар Наруто ирж тулалдаж өгдөг юм байна. Тэр хоорондуур нь Тэмариг зөндөө хайлаа. Сакураг оллоо. Тэгээд л дуусаа. Тэр ягаан үст чинь надаас салахгүй бсан юм чинь...

Нэлээн их хугацааны дараа.
Ахтайгаа тааралдсан. Цаадах чинь намайг ийм сайн явж байгааг хараад аймшигтай уурласан. Өөр юу болсныг санахгүй байна.

Сарын дараа.
Конохад байх арга алгаа. Хамаг охидууд шаваад. Өөр газар очиж шинэ амьдрал эхлүүлдэг ч юм билүү? Орочимару ч гэнэ үү? Нэг хүн дуудаад л байх юм. Очоод үзвэл яадаг юм бол?
♥toobin♥
♥toobin♥
Коноха Шиноби.
Коноха Шиноби.

Бичлэгийн тоо : 56
Бүртгүүлсэн : 2010-04-18
Нас : 27
Байрлал : Коноха тосгон

Эхэнд оч Go down

хошигнолууд - Page 3 Empty Re: хошигнолууд

Шинэ сэдэв оруулах by heneggui Ням 5 сар 30, 2010 1:09 am

zoo bi neg sain hagegi bolj 9 suuliig 1 setgeleer udirdii
1 ulaan suul
2 ulaan suul
3 ulaan suul
4 ulaan suul
taviig aria barahguin bn aa sasuked bogsduulsnees iluu ogzog ovdoj bn
iluu sain gomo sex hiij baigaad 9 on suul shaana
/ uzumaki naruto/
heneggui
heneggui
Коноха Шиноби.
Коноха Шиноби.

Бичлэгийн тоо : 94
Бүртгүүлсэн : 2010-05-07
Нас : 35
Байрлал : баатруудийн амидардаг утаат хотын огторгуй нэртэй газрын ойролцоо балгасанд толгой хорогддог

http://www.rockmon.blog.banjig.net

Эхэнд оч Go down

хошигнолууд - Page 3 Empty Re: хошигнолууд

Шинэ сэдэв оруулах by KoNeKo Ням 5 сар 30, 2010 1:33 am

хахахахх ♥️toobin♥️ элэг хатаахнээ
KoNeKo
KoNeKo
Гишүүн акацүки Сасүкэ
Гишүүн акацүки Сасүкэ

Бичлэгийн тоо : 523
Бүртгүүлсэн : 2010-02-25
Байрлал : Нууц утаант тосгон (Улаанбаатар)

http://anime.blog.gogo.mn

Эхэнд оч Go down

хошигнолууд - Page 3 Empty Re: хошигнолууд

Шинэ сэдэв оруулах by StRo(N)gWoRlD P!R@TE K!NG Дав 7 сар 26, 2010 12:47 am

хахахахахаха энийг нэг үздээ https://www.youtube.com/watch?v=9xH0xorgUoI
StRo(N)gWoRlD P!R@TE K!NG
StRo(N)gWoRlD P!R@TE K!NG
Вонгола Дэчимо
Вонгола Дэчимо

Бичлэгийн тоо : 74
Бүртгүүлсэн : 2010-07-25
Байрлал : нэгэн нууц арал дээр шимон гэр бүлийн ахлагч энма тай тулалдаж байна

Эхэнд оч Go down

хошигнолууд - Page 3 Empty Re: хошигнолууд

Шинэ сэдэв оруулах by Munkhjin11 Ням 2 сар 06, 2011 10:58 pm

sai anh narutog haraad hatsar deer chin hen harandaagaar zurchihsan ym be gej asuuv

Munkhjin11
Коноха Шиноби.
Коноха Шиноби.

Бичлэгийн тоо : 12
Бүртгүүлсэн : 2011-02-06
Нас : 29
Байрлал : Konaha

http://buhniig.bblog.mn

Эхэнд оч Go down

хошигнолууд - Page 3 Empty Re: хошигнолууд

Шинэ сэдэв оруулах by oonoo Пүр 2 сар 17, 2011 7:29 pm

энэ форум албан ёсоор ийшээ нүүсэн http://mangafanclub.mongolianforum.com

oonoo
Рикудоу Сэннин.
Рикудоу Сэннин.

Бичлэгийн тоо : 9
Бүртгүүлсэн : 2010-06-08

Эхэнд оч Go down

хошигнолууд - Page 3 Empty Re: хошигнолууд

Шинэ сэдэв оруулах by Sponsored content


Sponsored content


Эхэнд оч Go down

Хуудас 3 (нийт 3) Previous  1, 2, 3

Эхэнд оч


 
Permissions in this forum:
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй